Унгарын нийслэл Будапешт хотноо гурав дахь өдрөө үргэлжилж буй жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр манай гурван жүдоч барилдана. Эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа, Л.Энхрийлэн нар зодоглох юм.
Манай улсын шилдэг жүдоч, олимпын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа 57 кг жинг чансаагаар тэргүүлсэн. Манай жүдоч эхний тойрогт хийлж, Францын Присцилла Ньетог торгуулиар ялсан. Лондоны олимпын хүрэлтэй франц бүсгүй хориотой мэх хийж, манай тамирчны гарыг хөшсөнөөр шүүгч хасах шийдвэр гаргасан юм. Үүний дараа Хонконгийн По Сүм Леүнгийг үүрч шидэж, иппон үнэлгээгээр илүүрхэв.
Ийнхүү Д.Сумъяа хэсгийн аваргын төлөө БНСУ-ын Юүжеон Вон, Косовогийн Нора Жакова нарын хожсонтой нь барилдах юм.