Германы Хамбург хотод эхэлсэн боксын ДАШТ-д манай дөрвөн тулаанч оролцож буй. 60 кг-д тулалдсан олимпын хүрэл медальт Доржнямбуугийн Отгондалай Израилийн Павел Ишченкотой тулалдсан юм. Харин 69 кг-д Бямбын Түвшинбат хоёр дахь тулаанаа хийлээ.
Манай боксчин Азербайжаны Парвиз Багхировтой тулалдав. Азербайжан эр эхний тойрогт хийлсэн бол манай боксчин эхний тойрогт Польшийн Дамиан Кивиорыг 5:1-ээр буулган авсан юм.
Түүний өрсөлдөгч дэлхийд чансаагаар тавдугаарт бичигддэг аж. Эхний үед манай боксчин илүү тоглож, хүчтэй цохилтоор өрсөлдөгчөө сандаргаж байв. Хоёрдугаар үед ч санаачлагыг гартаа авч, ихэнх цохилтоо оновчтой болгосон юм. Гуравдугаар үед манай тамирчин идэвх санаачлагаа алдалгүй, зогсоо зайгүй довтолж байлаа. Ингээд эцсийн дүн гарахад Бямбын Түвшинбат өрсөлдөгчөө 4:1-ээр буулган авч, шөвгийн наймд шалгарлаа.