Германы Хамбург хотод эхэлсэн боксын ДАШТ-д манай дөрвөн тулаанч оролцож буй. 60 кг-д тулалдсан олимпын хүрэл медальт Доржнямбуугийн Отгондалай Израилийн Павел Ишченкотой тулалдсан юм.
Манай боксчин эхний тойрогт хийлсэн бол түүний өрсөлдөгч Израилийн Павел Ишченко эхний тойрогт БНХАУ-ын Жун Шаныг ялсан юм.
Эхний үед Ишченкогийн зүүн гарын хүчтэй цохилт орж, манай тамирчны хөмсөг задарсан. Гэвч хоёрдугаар үед Ишченкод дэвжээний шүүгч дүрмийн бус хамгаалалт хийсэн гэж торгосон юм. Шийдвэрлэх гуравдугаар үед Ишченко манай тамирчныг мөргөж, мөн дүрмийн бус тоглолт гаргав. Үүний үр дүнд тулаан өндөрлөхөөс 10 секундын өмнө Отгондалайгийн задарсан хөмсөгнөөс цус асгарч, эмчийн тусламж авсан юм. Дасгалжуулагчид өрсөлдөгчөөсөө зай авч тоглохыг сануулснаар Отгондалай хүчтэй савдаг, ширүүн өрсөлдөгчөө хялбархан цуцааж, ДАШТ-ий анхны ялалтаа байгуулав.
Тэрбээр ийнхүү шөвгийн 8-д шалгарч үлдлээ.