Унгарын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ эхний өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-д эхэлсэн.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Мөнхбатын Уранцэцэг мөнгөн медаль хүртэж, дэлхийн хос медальтай анхны эмэгтэй жүдоч, бас ДАШТ-д хамгийн өндөр амжилт үзүүлсэн монгол жүдоч боллоо. Манай эмэгтэй жүдочдын анхны медалийг Хишигбатын Эрдэнэт-Од гавьяат 2005 онд авчирснаас хойш 2010 онд Мөнхбаатарын Бундмаа хүрэл, 2013 онд Мөнхбатын Уранцэцэг алт, 2015 онд Доржсүрэнгийн Сумъяа, Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа нар хүрэл медалийн болзол хангаж байв. Харин дэлхийгээс хос медалийг ганц тамирчин авчирсан түүхтэй. Тодруулбал, анхны хос медальтны эзнээр Хашбаатарын Цагаанбаатар тодорч, Роттердамаас алт, Токиогоос хүрэл авч байв.
Ингээд дэлхийн хошой медальт, Мөнхбатын Уранцэцэгийн бүх барилдааны бичлэгийг сонирхуулья.
Хоёрдугаар тойрогт: Александра Поп (Румыний) - Өчих мэхээр ялсан
Гуравдугаар тойрог: Юү Жеон Канг (БНСУ) - вазари, боох мэхээр ялсан
Хэсгийн аваргын төлөө: Мелиана Клемент (Франц) - хоёр вазари, өчих мэхээр ялсан
Мөнгөн медалийн төлөө: Эми Кондо (Япон) - Торгуулиар ялсан
Алтан медалийн төлөө: Фүна Тонаки (Япон) - Вазаригаар ялагдсан