Унгарын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ эхний өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-д эхэлсэн.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д Аваргын алтан медалийн төлөө Японы Фүна Томато, Монголын Мөнхбатын Уранцэцэг нар барилдав. Барилдаан эн тэнцүү өрнөсөн ч манай тамирчин вазари үнэлгээ алдсанаар мөнгөн медаль зүүж, дэлхийн хос медальтан боллоо.
Энэ жинд түрүүлсэн Томато өнөө жил 22 настай, дэлхийгээс анхны медалиа авч буй. Тэрбээр нэг онд төрсөн жүдоч Ами Кондод дарагдаж байсан юм.
Харин мөнгөн медалийн төлөө Уранцэцэгт ялагдсан Ами Кондо хүрэл медалийн болзол хангажээ.