Унгарын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ эхний өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-д эхэлсэн.
Эмэгтэйчүүдийн 48-д Мөнхбатын Уранцэцэг Францын Мелина Клементийг боох мэхээр ялж, хэсгийн аварга боллоо. Манай тамирчин одоо ОХУ-ын Ирина Долгова, Японы Ами Кондо нарын хожсонтой барилдахаар байв. Улмаар Японы Ами Кондо ялжээ.
Сонирхуулахад, энэ жинд Казахстаны нэр дээр барилдаж буй Галбадрахын Отгонцэцэг мөн хэсгийн аварга болж, Японы Фүна Тонакитай хүч үзэх болжээ.