Пакистан гаралтай Их Британийн боксчин Амир Хан, түүний модель гэргий Фарьял Махдумын хайр дурлалын түүхээр бүтэн ном бичсэн ч багадах бололтой. Нэрт боксчин өнгөрсөн сард эхнэрээсээ салж байгаагаа зарлаж, тэр ч бүү хэл хүнд жингийн дэлхийн аварга Их Британийн Энтони Жошуаг эхнэртэйгээ явалдсан мэтээр твиттер хуудсандаа бичиж, олны анхаарлыг татсан юм. Эхнэртэйгээ хоёр тийш болохоор хэдийнэ шийдчихсэн олимпын мөнгөн медальт боксчинг Флойд Мэйвэйдер, Конор МакГрегор нарын тулааныг үзэхээр Лас Вегаст байх үеэр эхнэр нь бие давхар гэж мэдэгджээ.
Одоогоор хүүхдийн эцэг хэн болох нь тодорхойгүй байгаа ч Амир Хан өнгөрсөн сард Энтони Жошуаг гүтгэсэндээ уучлалт гуйсан юм. Энтони Жошуа ч түүний уучлалтыг хүлээн авч, болсон бүх зүйлийг хурдан мартахыг бокс сонирхогчдоос хүссэн.
А.Хан болон түүний эхнэрийн хувьд эргэж нийлэх эсэх нь тодорхойгүй. Тэдний салалт шүүх дээр очсон бөгөөд одоо хөрөнгөө хэрхэн хуваах тал дээр маргалдаж буй юм.