Өнөөдөр Парист болж буй дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ДАШТ-ий сүүлийн өдөр. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 65, 70, 74, 97 кг-д бөхчүүд өрсөлдөнө.
Жин өгсөж дээд 70 кг-д хүч сорьж буй дэлхийн хошой хүрэл медальт Ганзоригийн Мандахнаран Канадын бөх Майкл Асселстинтэй оноолт таарч, түүнийг 9:0-ээр зовлонгүй хожлоо. Манай тамирчны дараагийн өрсөлдөгч нь Энэтхэгийн бөх Амит Кумарыг 9:2-оор ялсан Казахстаны тамирчин, Лондоны олимпын хүрэл медальт Азхурек Танатаровтой барилдана. Тэрбээр энэ жил 32 настай бөгөөд энэ жинд 2017 оны Азийн аварга болсон билээ.
Харин 97 кг-д Ө.Батзул онооны харьцаа 2:2 байхад хөлөндөө гэмтэл авснаар тэмцээнийг орхилоо.