Өнөөдөр Парист болж буй дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ДАШТ-ий сүүлийн өдөр. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 65, 70, 74, 97 кг-д бөхчүүд өрсөлдөнө.
Энэ дэлхийн аваргад Г.Мандахнаран жин өгсөж 70 зг-д барилдаж буй. Тэгвэл түүнийг Риогийн олимпод луйвардаж, хүрэл медаль хүртсэн Узбекистаны бөх Ихтоир Наврузов, олимпод цугтаа хүрэл медалийн болзол хангаж байсан Италийн Фрэнк Чамицог барсангүй. Тэдний барилдаан 9:5-аар өндөрлөж, итали эр эхний ялалтаа байгууллаа.
Хэрвээ манай тамирчин төвөггүй хоёр ялж, итали эр дараагийн тойрогтоо ялвал тэд хоорондоо барилдана.