Өнөөдөр Парист болж буй дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ДАШТ-ий сүүлийн өдөр. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 65, 70, 74, 97 кг-д бөхчүүд өрсөлдөнө.
Эрэгтэйчүүдийн 74 кг-д Д.Гомбодорж эхний тойрогт Польшийн Андре Сокалскитай учраа таарсан. Тэрбээр дараалан найман оноо авч, барилдааныг илт давуу тэргүүлж байсан ч харамсалтай нь, төгсгөлөө тун тааруу хийв. Улмаар онооны зөрүү 10:7 болтлоо ойртож, польшийн дасгалжуулагч шүүгчтэй заргалдаад дийлээгүй тул манай бөхөд нэг оноог өгсөн. Үүнээс хойш Д.Гомбодорж алдаа гаргасангүй. Түүний дараагийн өрсөлдөгч нь Македонийн Евгэни Неделко. Өрсөлдөгч нь Болгарын Светослав Димитровыг 11:4-өөр буулган авчээ.