Өнөөдөр Парист болж буй дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ДАШТ-ий сүүлийн өдөр. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 65, 70, 74, 97 кг-д бөхчүүд өрсөлдөнө.
Эхний барилдааныг 65 кг-д шинэ дэлхийн аварга П.Орхоны найз залуу, Армийн дэлхийн аварга, энэ жилийн улсын аварга Н.Лхамгармаа хүч үзлээ. Тэрбээр эхний тойрогт Азербайжаны бөх Агахусейн Мустафайевтэй барилдлаа. Лхамгармаа өрсөлдөгчөө мушгиж хэвтүүлээд эхний хоёр оноог халаасалсан ч үүнээс хойш оноо авч чадаагүй. Байгаа бүхий л бололцоогоо гаргасан ч өөртөө мэх хийж, өрсөлдөгчдөө оноо нэмсээр 13:2-оор дийлдэж, үзэгчдийн суудалд шилжлээ.