Парист болж буй ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн барилдаанаар үргэлжилж байна. Өнөөдөр 57, 61, 86, 125 кг-д аваргаа тодруулах юм.
Эрэгтэйчүүдийн 57 кг-д Монголын Эрдэнэбатын Бэхбаяр, Болгарын Владимир Дубов нар хүрэл медалийн төлөө хүч үзлээ. Түүний өрсөлдөгч нь ДАШТ-ий мөнгө, хүрэлтэй сайн эр бол Э.Бэхбаярын хувьд өмнө нь ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ.
Эхний оноог торгуулиар манай тамирчин нэг оноо авч, тэргүүлж эхэлсэн. Дубов давхар хамахад нь зөрж давхар хамсанаар хоёр оноо авч, эхний үед 3:0-ээр Бэхбаяр илүүрхлээ.
Хоёрдугаар үед манай бөхийг мэх хийгээд дайрахад Дубов зугтаж дэвжээнээс гарсан тул манай тамирчинд манай тамирчинд хоёр оноо өгсөн юм. Үүнээс хойш манай тамирчин ард нь гарсанаар дахин хоёр оноо авснаар үндсэндээ ялалт байгуулав.
Үүнээс хойш Э.Бэхбаяр дэвжээнээс зугтаж гараад хоёр оноо алдсан ч дахин хоёр оноо авснаар Бэхээ маань дэлхийн хошой медальтан боллоо.