Парист болж буй ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн барилдаанаар үргэлжилж байна. Өнөөдөр 57, 61, 86, 125 кг-д аваргаа тодруулах юм.
Эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр Японы бөх Юри Такачид ялагдсан ч дагах барилдаанд Энэтхэгийн бөх Сандеер Томарыг 10:0-ээр илүүрхэж, хүрлийн төлөө барилдах боллоо. Манай тамирчин хүрлийн төлөө Болгарын бөх Владимир Дюбовтой хүч үзнэ.
Тэгвэл Н.Золбоо БНСУ-ын бөх Кюнжин Намыг 17:11-ээр илүүрхэж, хүрлийн төлөө АНУ-ын бөх Николас Гвацдовскитэй хүч үзнэ. Золбоо найм дараалан оноо алдаж, ялагдах тун дөхсөн ч эгзэгтэй байдлаас чадварлаг салж, өөртөө нэг оноо авсан төдийгүй үргэлжлүүлж давамгайлсаар оноогоор илүү гарсан юм.