Парист болж буй ДАШТ-ий дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн барилдаанаар үргэлжилж байна. Өнөөдөр 57, 61, 86, 125 кг-д аваргаа тодруулах юм.
Эрэгтэйчүүдийн 61 кг-д зодоглосон Т.Түвшинтулга нэг ялсан ч олимп, дэлхийн аварга Гүржийн Владимир Хинчегашвилид 5:1-ээр дийлдэж, дагаж барилдах эрхтэй үлдсэн билээ. Харамсалтай нь, манай бөхийг ялсан гүрж аварга ОХУ-ын Гадзимурад Рашидовт 6:3-аар дийлдэж, том сүүлийн гурван жилд том тэмцээнд анх удаа ялагдал хүлээв. Орос эр энэ жил 21 настай, өнгөрсөн жил Европын аварга, энэ онд улсынхаа аварга болсон ирээдүйтэй тамирчны нэг.
Харин О.Үйтүмэнг нураасан Украины бөх Любомир Сагалюк дараагийн тойрогт Унгарын Истван Веребт дийлдсэн юм.
Тэгвэл Э.Бэхбаярыг ялсан Японы бөх Юки Такаши Дэлхийн аварга хос медальт Болгарын бөх Владимир Дюбовыг 7:2-оор илүүрхэж, аваргын төлөө барилдах боллоо. Ингэснээр Э.Бэхбаяр дагах барилдаанд өрсөлдөх эрхтэй боллоо.
125 кг-д барилдаж буй Н.Золбоог ялсан Туркийн алдарт бөх Таха Акгул өрсөлдөгч бүрээ хугацаанаас нь өмнө ялсаар аваргын төлөө үлдлээ.