63 кг-д манай гол найдварын нэг П.Орхон Энэтхэг өрсөлдөгч Шилпи Шеораныг 10:0-ээр давамгайлсан. Түүний дараагийн өрсөлдөгч нь 2010 онд Москвагийн ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн Шведийн Хенна Йоханссонтой өрсөлдөв.
Манай бөх Швед өрсөлдөгчөө 6:2-оор буулган авч, шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авсан юм.
Сонирхуулахад, 75 кг-д хүч үзэж буй Г.Уртнасан шөвгийн наймд Эстонийн бөх Эпп Маетэй хүч үзэх боллоо. Мае хоёр жилийн өмнө Лас Вегасын дэвжээнээс хүрэл медаль хүртэж байв.