75 кг-д Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ган-Очирын Уртнасан эхний тойрогт хийлж, хоёрын даваанд эзэн орны бөх Паулин Лекарпентертэй барилдав. Сүүлийн гурван жил дараалан улсынхаа аваргад түрүүлсэн 20 настай франц бүсгүйг манай тамирчин 7:0-ээр илүүрхэж, шөвгийн наймд барилдах тийзээ авлаа.
Манай тамирчин дараагийн тойрогт Украины Катерина Бурмистрова, Эстонийн Эпп Мае нарын ялсантай учраа таарна.