Эмэгтэйчүүдийн 60 кг-д П.Орхон зодоглов. Манай тамирчин эхний тойрогтоо энэ жил 28 настай Энэтхэгийн бөх 2011 онд Хамтын нөхөрлөлийн орнуудын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Шилпи Шеоран Ядавтай учраа таарчээ. Энэ бөх бол ДАШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн бөх Нарсинг Ядавын эхнэр билээ.
Манай тамирчин барилдааны эхнээс л санаачлагыг гартаа авч, энэтхэг бүсгүйд боломж олгохгүй байсаар 10:0-ээр өрсөлдөгчөө буулгаж авлаа.