Нэрт гольфчин Тайгер Вудс, түүний экс найз бүсгүй болох олимпын аварга цаначин Линдси Вонн болон дуучин Майли Сайрус, жүжигчин Кристен Стюварт нарын нүцгэн зургийг байршуулсан порно сайтын эсрэг эдгээр одод шүүхийн танхимд уулзахаар болжээ. Нэрт гольфчин Т.Вудс цаначин Л.Вонн нар хоёр жил үерхээд 2015 онд салсан билээ. Тэгвэл хакерууд Л.Вонны утсыг хакердаж, дотроос нь Т.Вудсын найз бүсгүй рүүгээ явуулсан нүцгэн зургийг олсон юм.
Тэгвэл Т.Вудсын нүцгэн зургийг байршуулсан порно сайтын эсрэг нэрт гольфчин болон дуучин Катерин МкПий нарын өмгөөлөгчид шүүхэд гомдол гаргасан байна. Порно сайтыг ажлуулдаг иргэд эдгээр оддын нүцгэн зургийг устгахаас татгалзсан аж.
Энэ талаар Т.Вудсын өмгөөлөгч албан ёсоор мэдээлэл хийсэн юм. Тэрбээр зургийн талаар "Энэ бол нууц хувийн мэдээлэл" гэж ярьжээ. Вудс болон Вонн нар 2015 оны тавдугаар сард албан ёсоор салах хүртлээ хоёр жил үерхсэн билээ. Тэд хамтдаа байхад их спортын ертөцөөс төрсөн хамгийн халуухан хосын жагсаалтыг хүртэл тэргүүлж байв.