Оросын спортын үйл явдлыг доргиосон зүйл бол ээлж дараалсан аллага. Өмнө нь чөлөөтийн тамирчин, Токио 2020 олимпын найдвар гэгдэж байсан Юри Власкогийн аминд бүлэг хүмүүс хүрсэн бол энэ удаа хоёр тамирчин нэгнийгээ зодож, нөгөө ертөнцөд илгээжээ.
Зодооны үеэр амиа алдсан тамирчин бол поуэрлифтингийн дэлхийн аваргын мөнгөн медальт Андрей Драчёв. Харин нөгөөх нь холимог тулаанч Анар Аллахверанов юм.
Сэжигтэн
Цагдаагийнхан сэжигтэнг барьсан бөгөөд ОХУ-ын хуулиар түүнийг 20 жил эсвэл бүх насаараа хоригдох ял авч магадгүй гэнэ.
Орон нутгийн хэвлэлд бичсэнээр бол талийгаач эр энэ тулаанд оролцохоосоо өмнө өөр нэг хүнтэй бас зодолдсон бололтой. Гэхдээ түүний үхэлд нэмж өөр хүнийг баривчлаагүй юм.