Энэ сарын 26-нд АНУ-ын Лас Вегас хотод мэргэжлийн боксын төдийгүй тулааны спортын түүхэнд томд тооцогдох нэгэн тулаан болно. Энэ бол Ирланд цустай Конор МкГрегор болон мэргэжлийн боксын замналдаа ганц ч ялагдаагүй яваа Флойд Мэйвэйдер нарын "зодоон" юм. Тэд боксын дүрмээр, гэхдээ стандарт бус бээлийтэй нударга зөрүүлнэ. Энэ тулааныг Мексикийн зартай шар айраг үйлдвэрлэгч "Corona" сонгогдсон билээ.
Ф.Мэйвэйдер энэ тулаанд нимгэнэ бээлийтэй тулалдах санал гаргасан. Ингэснээр уг тоглолтод хүнд цохилтоор өндөрлөх магадлал өсөх юм. Гэхдээ эмч, мэргэжилтнүүд тэдний энэ шийдвэрт сэтгэл дундуур байгаа гэнэ.
Энэ тулааны үеэр рингэн дээр ажиллах "Corona Girls"-ыг зарлажээ. Тэд бол Кайра Кели, Жессика Харбоур, Саманта Кумико, Тавни Жордан нар. Тэдэнтэй танилц.
Энэ бол Кайра Кели.
Энэ жил 26 настай модель бүсгүй багаасаа дуучин, жүжигчин болохыг мөрөөддөг байв. Урлагийн чиглэлээр их сургууль төгссөн америк бүсгүй.
Тэрбээр спортын сэтгүүл "SI"-ын нүүр хуудсыг чимж байв. Хэдийгээр жүжигчин болохыг мөрөөддөг ч одоог хүртэл ямар нэг кинонд дүр бүтээгээгүй. Харин 2013 онд нэгэн телевизийн цувралд жижиг дүр бүтээсэн удаатай.
Харин түүнийг Жессика Харбоур гэдэг.
Өнөө жил 26 нас хүрсэн Жессика гурван жилийн өмнөөс загвар өмсөх болсон юм. Тэрбээр цөөнгүй рекламд дүрээ мөнхөлж, 2011 оноос "Corona Boxing" компанитай хамтарч ажиллах болсон юм. Чөлөөт цагаараа усанд сэлж, талбайн теннис тоглодог.
Харин энэ эмэгтэйг Саманта Кумико гэдэг.
Тэрбээр Nike брэндийн зар сурталчилгаанд тоглодог бөгөөд "Corona Girls"-оос гадна тус брэндийн нүүр царай аж.
Энэ бүсгүйг Тавни Жордан гэдэг.
Энэ жил 25 настай Тавни Жордан Чикаго хотод төрж өссөн. 19 настайгаасаа мэргэжлийн загвар өмсөгч болсон Тавни өдгөө "Envy Model" агентлагт харьяалагддаг. Инстаграм хуудсандаа 650 мянган дагагчтай юм.