Швед улсад болсон хүндийг өргөлтийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Ц.Оюунчимэг түрүүлж, дээд амжилт шинэчиллээ. Түүний өрсөлдсөн эмэгтэйчүүдийн +90 кг-д 14 туйванч оролцжээ.
Алдарт Б.Түвдэндорж аваргын төрсөн дүүгийнх нь охин тэрбээр нэлээд хожуу буюу 49 настайдаа хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлсэн. Өдгөө 55 настай Ц.Оюунчимэг ДАШТ-ий хоёр алт, хоёр мөнгө, Дэлхийн наадмын хоёр, европын их наадмын нэг алтан медальтай, дэлхийн цом болон гран при тэмээний дөрвөн удаагийн аварга. Дэлхийн дээд амжилтыг 10, Азийнхыг найм, Европынхыг хоёр удаа шинэчлээд байна.