Энэ жил 30 настай Анни Дивя "Боенг 777"-г жолоодох болсон хамгийн залуу эмэгтэй нисгэгч болжээ. Гэхдээ Анни 17 настайдаа нисгэгчийн сургуульд ороод л англи хэл сурсан гэдэг. Түүний жолоодох "Боенг 777" бол дэлхийн хамгийн том хос тийрэлтэт онгоц юм. Уг агаарын хөлөгт 396 зорчигч тээвэрлэх боломжтой.
Энэтхэгийн Вижаявада хотод төрж өссөн энэ бүсгүйг ирээдүйн нисгэгч болоход эцэг эхийнх нь нөлөө их байв.
"Би багадаа тэнгэр лүү хараад үргэлж үүлэн дээгүүр нисэж байхыг мөрөөддөг байлаа. Ээж маань энэ хүслийг маань дэмжиж, мөрөөдлийнхөө төлөө цуцашгүй тэмцвэл онгоц жолоодоход ойрхон байгааг хэлдэг байлаа" гэж ярьжээ.
Анни 17 настайдаа Индра Гандигийн нэрэмжит нисгэгчийн сургуульд суралцаж, 19 настайдаа тэтгэлэг авч, сургуулиа төгссөн юм.
Харин их сургуулиа төгссөнийхөө дараа Мумбай руу нүүж, "Air India"-д ажилд орсон юм. Тус компанид орсныхоо дараа Лондон хот руу анхны туршилтын нислэгээ хийсэн юм. Өдгөө Анни сард 70-80 цаг нислэг хийж байна. Нисгэгч бүсгүй ах, дүүсийнхээ гадаадад суралцах сургалтын төлбөрийг нь төлж, эцэг, эхдээ шинэ байшин авч өгчээ.