"Олон Улсын Хүүхдийн Спортын VII Наадам" 2017 оны 08 дугаар сарын 12-17 өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО, Манай гурван орны 1200 орчим хүүхэд өрсөлдөх юм. Энэхүү тэмцээн нь 2009 оноос эхлэн зохиогдсон бөгөөд энэ удаад дараах 11 төрлөөр өрсөлдөнө.
1.БАЙТ ХАРВАА - Үндэсний Сурын Талбай
2.БОКС - Хан-Уул Дүүргийн Спортын ордон
3.ВОЛЕЙБОЛ - МУИС-ийн Спорт Заал
4.ЖҮДО - Сонгино Хайрхан Дүүргийн Спорт цогцолбор
5.САГСАН БӨМБӨГ - Спортын төв ордон
6.ТАЕКВОНДО - Аврагч спорт хороо
7.ТЕННИС - Бага тэнгэр цогцолбор
8.ФУТЗАЛ - Футзалын ордон
9.ЧӨЛӨӨТ БӨХ - Сонгино Хайрхан Дүүргийн Спорт цогцолбор
10.ХӨНГӨН АТЛЕТИК - Төв Цэнгэлдэх хүрээлэн
11.ШИРЭЭНИЙ ТЕННИС - МҮЭ-ийн Спорт Ордонд тус тус явагдана.
Гурван орны тамирчид болон дасгалжуулагчид "Найрамдал"-д байрлах болно. Энэ тэмцээний бэлгэдэлт амьтнаар "Мазаалай"баавгай бөгөөд "Хүүхдийн наадам" гэдэг утгаараа тэд Маахай хэмээн өхөөрдөн дуудаж байгаа ажээ.
Х.Бакытжан: "Удахгүй гурван улсын тамирчдаас хурд хүч, авхаалж самбаагаараа тэргүүлсэн нь бяцхан маахай болон медалийн эзэн болно.Тэмцээнд дасгалжуулагч чухал байтал тамирчнаа бодоход хаягдчих гээд байдаг талтай. Бид энэ тэмцээндээ дасгалжуулагчдыг ч бас давхар шагнана" гэж мэдээллээ.