Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгоос 39 дэх түрүүгээ хүртэн, 1050 удаа давсан амжилтаар түүхэн амжилтын эзэн болсон Их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр эх орондоо ирлээ. Аваргыг гэр бүлийнхэн нь төдийгүй Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү, Төрийн наадмын түрүү бөх Ц.Содномдорж, Х.Мөнхбаатар тэргүүтэй спортын төлөөлөл угтаж, баяр хүргэв.