Наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 3-нд Унгарт болох жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас оролцох бөхчүүдийн нэр албан ёсоор тодорлоо. Эрэгтэйчүүдийн 22, эмэгтэйчүүдийн 18, холимог багийн анх удаагийн тус тэмцээнд Ардын багш О.Балжинням, Гавьяат тамирчин Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, ОУХМ Г.Дашдаваа нарын удирдлагад эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д олимпын V байрын шагналт Л.Отгонбаатар, +100 кг-д Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр болон эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, 52 кг-д Ч.Аззаяа, Б.Хорлоодой, 57 кг-д олимпын мөнгөн медальт Д.Сумъяа, “Чингис хаан” гранпригийн аварга Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг, 70 кг-д Б.Хулан, +78 кг-д Б.Мөнхтуяа нар өрсөлдөх нь.
Тэгвэл Хонконгод үргэлжилж буй өсвөр үе, залуучуудын нээлттэй тэмцээнээс Монголын жүдочид алт, мөнгө, хүрэл медаль хүртэв. Охидын 52 кг-д зодоглосон спортын мастер Л.Сосорбарам аваргын төлөөх барилдаанд нутаг нэгт бөх, “Женко” клубийн тамирчин Ц.Адъяасүрэнг ялсан бол 57 кг-д “Боржин” дэвжээний жүдоч О.Энхжин хүрэл медалиар энгэрээ мялаав.