Жюү жицүгийн УАШТ Спортын төв ордны “А” тэнхимд өнөөдөр эхэллээ. Насанд хүрэгчдийн долоо, өсвөр үеийн тав, No Gi төрлийн дөрөв, мастерсын гурав дахь удаагийн тус тэмцээнд Монголын хамгийн шилдэг тамирчид улсын аварга хэмээх эрхэм цолны төлөө өрсөлдөж байна.
Эрэгтэйчүүдийн цэнхэр бүсний 77 кг-д өрсөлдсөн Батчулууны Анхбаяр хүрэл медалийн төлөөх барилдаанд Х.Селейханыг 9:0-ээр яллаа.
ОУХМ Б.Анхбаяр чөлөөт бөхийн энэ жилийн УАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм.
Ийнхүү энэ жилийн жюү жицү, чөлөөт бөхийн УАШТ-ээс мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаалаа.