Жюү жицүгийн УАШТ Спортын төв ордны “А” тэнхимд өнөөдөр эхэллээ. Насанд хүрэгчдийн долоо, өсвөр үеийн тав, No Gi төрлийн дөрөв, мастерсын гурав дахь удаагийн тус тэмцээнд Монголын хамгийн шилдэг тамирчид улсын аварга хэмээх эрхэм цолны төлөө өрсөлдөж байна.
Чөлөөт, жүдо бөх, холимог тулааны спортын шилдгүүдээс гадна урлагийн салбараас "Тв коктейль" хамтлагийн жүжигчин Өскө буюу А.Өнөржаргал цагаан бүсний ангилалд хүч сорьж буй.
Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Н.Түвшинбаяр хүүгийн хамт, МУГТ Х.Цагаанбаатарын хүү өсвөр насны ангилалд өрсөлдөж байгаа нь тэмцээнийг улам үзүүтэй, өрсөлдөөнтэй болгож байна.
Тэмцээний шагналын сан 48.000 ам.доллар.
УАШТ-ий албан ёсны нээлт маргааш 15.00 цагт болно.
Маргааш өндөрлөх тус тэмцээнээс дөрөвдүгээр сарын 17-22-нд АНЭУ-д болох ДАШТ-д оролцох найман тамирчин тодруулах төдийгүй тэдгээр тамирчны зардлыг АНЭУ-ын ЖЖХ хариуцах юм.
Та бүхнийг хүрэлцэн ирж, УАШТ үзэхийг урьж байна.