Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд үргэлжилсээр. Эрэгтэйчүүдийн 40, эмэгтэйчүүдийн 25, багийн V дахь удаагийн тус тэмцээнд Монголын шилдэг жүдочид аварга болохын төлөө өрсөлдөж буй.
Эрэгтэйчүүдийн +100 кг-д барилдсан олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр шигшээд “Женко” клубын бөх Б.Сугаржаргалыг ялж, түрүүллээ.
Жин өгсөн барилдсан аварга маань +100 кг-д анх удаа аваргалж байгаа нь энэ.
Энэ жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Бат-Орших, Залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр нар хүрэл медаль хүртлээ.