Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд үргэлжилсээр. Эрэгтэйчүүдийн 40, эмэгтэйчүүдийн 25, багийн V дахь удаагийн тус тэмцээнд Монголын шилдэг жүдочид аварга болохын төлөө өрсөлдөж буй.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д өрсөлдсөн Г.Хэрлэн шигшээд Т.Эрхэмбаярыг цэвэр ялж, түрүүллээ.
Энэ жинд хүрэл медалийг Д.Алтансүх, М.Ганболд нар хүртлээ. Харин дэлхийн аварга Г.Болдбаатар, ОУХМ Д.Төмөрхүлэг нар медальд хүрч чадсангүй.