Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд үргэлжилсээр. Эрэгтэйчүүдийн 40, эмэгтэйчүүдийн 25, багийн V дахь удаагийн тус тэмцээнд Монголын шилдэг жүдочид аварга болохын төлөө өрсөлдөж буй.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ шигшээд Б.Хорлоодойг ялж, аваргаллаа. Тэрбээр ийнхүү УАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлэв.
Энэ жинд П.Сосорбарам, П.Буянхишиг нар хүртлээ.