Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд өнөөдөр эхэллээ. Эрэгтэйчүүдийн 40, эмэгтэйчүүдийн 25, багийн V дахь удаагийн тус тэмцээнд Монголын шилдэг жүдочид аварга болохын төлөө өрсөлдөж буй.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглож буй “Женко” клубийн бөх Б.Мөнхбаяр эхний тойрогт залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ОУХМ Д.Төмөрхүлэгийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр яллаа.
Ийнхүү 66 кг-ын шилдгүүдийн нэг Д.Төмөрхүлэг үзэгчийн суудалд шилжлээ.