Монголын хоккейн холбооноос зохион байгуулсан 2024-2025 оны лигийн АШТ Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны мөсөн талбайд болж өндөрлөлөө. Тус тэмцээний хагас шигшээд Дархан-Уул аймгийн баг болох “Дархан бурхантын бухнууд”, “Шарын гол”-ынхон өрсөлдөв. Энэ удаа “Дархан бурхантын бухнууд” багийнхан өрсөлдөгчөө 21:12-оор хожиж, цувралын хоёр дахь ялалтаа авснаар аваргын төлөө тоглох эрхтэй болсон. Тэгвэл “Степпе монстерс”-ынхон “Хангарьд” багийг 15:13-аар ялж, цувралыг тэргүүлж эхэлсэн юм. Хагас шигшээд түрүүлж хоёр хожсон багийнхан финалд шалгарч, алтан медалийн төлөө өрсөлдөх бол хожлын тоо тэнцсэн тохиолдолд нэмэлт нэг тоглолт хийх байв. Алтан медалийн төлөөх тоглолтод “Дархан бурхантын бухнууд”-ынхан “Степпе монстерс” багийг 11:7-гоор буулган авч, аварга цолоо хамгаалан хоёр дахь удаа цом өргөлөө. Хүрэл медалийн төлөө Орхон аймгийн “Хангарьд” багийнхан “Шарын гол”-ын тоглогчдыг 14:4-өөр илүүрхэж яллаа.