"Ноорог.мн" сайт нь 2024 оны парламентын сонгуулийн үеэр олон нийтийн санхүүжилттэй сурвалжлан хийсэн баримтат киногоо удахгүй хүргэхээр ажиллаж байна гэдгээ саяхан мэдээлсэн. Тэгвэл тус сайтынхныг урд шөнө саатуулж, өглөө болтол байцаажээ. Pарим хуульч уг үйл явдлыг хууль бус баривчилгаа хэмээн онцоллоо. Тус сайтынхан энэ талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, "Ноорог.мн" медиагийн үүсгэн байгуулагчдын нэг, захирал О.Уламсайхан "Фэйсбүүкийн чатаар хуурамч нэртэй, хуурамч хаягаар илгээсэн мэдээллийн дагуу гомдлыг нь хүлээн авч, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан манай сайтын ажилтнуудыг байцаан, энэхүү үйл ажиллагааг явуулсан" гэв. Мөн хураасан эд зүйлсийн жагсаалтыг гаргаж өгөөгүй байгаа бөгөөд хувийн эд зүйлсийг нь авсан аж.
“Цагдаагийн байгууллагаас сэтгүүлзүйн үйл ажиллагаа бус өөр тодорхой хэрэгтэй холбогдуулан түр саатуулсан” хэмээн хэргийн талаар мэдээлсэн юм. Гэвч энэхүү үйл явдлын дараа сэтгүүлчид төдийгүй иргэд хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагыг залхаан цээрлүүлэх үйлдлийг эсэргүүцэн өөрсдийн үзэл бодлыг цахим орчинд илэрхийлж байна.