“Экологийн боловсролыг багаас нь” танин мэдэхүйн өртөөчилсөн сургалтыг энэ сарын 17-20-нд МУИС-ийн Экологийн боловсролын төвд зохион байгуулна. Олон улсын ойн өдөр энэ сарын 21-нд тохиож байгаа. Эл өдрийг тохиолдуулан “Ой ба хүнс” сэдвийн хүрээнд хүүхдүүдэд экологийн боловсрол олгохоор зорьж буй гэнэ. Уг үйл ажиллагаанд нийслэлийн алслагдмал дүүргийн 100 сурагчийг оролцуулна. Ингэхдээ Экологийн боловсролын төвийн 7730-7730 дугаарын утсаар холбогдож бүртгүүлэх боломжтой юм. Мөн өдөрлөгт Хан-Уул дүүрэг дэх сургуулийн 400 орчим сурагч оролцохоор бүртгүүлээд буй аж. Сургалт нь таван өртөөчилсөн сэдвийн хүрээнд хоёр цаг үргэлжлэх юм байна. Өдөрлөгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ойн газар, МУИС хамтран зохион байгуулна.
А.Үүл