Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан 2025 онд төвийн бүс буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд 26.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор санхүүжилт баталжээ. Үүний дагуу хоёрдугаар сарын 10-наас энэ сарын 12 хүртэлх хугацаанд зээлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч дууссаныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өчигдөр мэдээлэв. Энэ хугацаанд Сэлэнгэ аймгаас 114, Төвөөс 111, Дархан-Уулаас 94, нийт 319 аж ахуйн нэгж зээлийн хүсэлт илгээсэн бөгөөд тэдний 63.6 хувь буюу 203 нь 100 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт авах санал гаргажээ. Төсөл ирүүлсэн аж ахуйн нэгжүүд 48.7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт гаргасан нь батлагдсан төсвөөс 22.5 тэрбумаар давсан дүн аж.
Н.Мишээл