Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг нийслэлийн ЗДТГ, Монголын хуульчдын холбооныхон хамтран энэ сарын 19-нд зохион байгуулна. Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой уг өдөрлөгийг сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт тогтмол зохион байгуулж хэвшээд буй билээ. Ирэх лхагва гарагт болох ээлжит өдөрлөгийн хүрээнд иргэд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл экспо”, “Сэлбэ” дэд төв, “Баянхошуу”, III, IV хорооллын эцсийн “И-март”, Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын Б блок дахь салбарт очиж зөвлөгөө авч болох нь. Биечлэн ирэх боломжгүй хүмүүс 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдон хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө авах боломжтой гэнэ. Дээрх хоёр байгууллагын хуульчид 09.00-16.00 цагт иргэдэд иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүлийн, гэрээний эрх зүйн чиглэлээр туслалцаа үзүүлэх юм байна.
М.Оч