МИАТ ТӨХК энэ оны долоодугаар сарын 2-ноос эхлэн Улаанбаатар-Шанхай чиглэлд долоо хоногийн лхагва, бямба гарагт тогтмол нислэг үйлдэхээр болжээ. Монголын аялал жуулчлалын холбоо, МИАТ ТӨХК-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, “TAM group” хамтран энэ сарын 12-нд Шанхай хотноо зохион байгуулсан, Монгол Улсын аялал жуулчлалын нөөц боломжийг танилцуулах уулзалтын үеэр агаарын тээврийн компанийнхан нислэгийн шинэ чиглэлээ зарласан байна. Зуны амралт, жуулчлалын оргил үед шууд нислэг нээж, хүртээмжийг нь сайжруулснаар хоёр улс руу аялагчдын тоо нэмэгдэнэ гэж тооцжээ.
Ташрамд дурдахад, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хятадын 33 компанийн төлөөлөл 50 гаруй хүн уг уулзалтад оролцсон байна.
Н.Мишээл