Компаний нэр: ‘БОДЬ ДААТГАЛ’ ХК
Хаяг: Бодь цамхаг, Жигжиджавын гудамж 3, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар 15160
Хурал хуралдах огноо, цаг: 2025 оны 04 сарын 23-ны өдөр 11:00 цагт болно.
Хурал зохион байгуулах газрын хаяг: ‘БиДиСЕК’ ҮЦХ ХК-ийн /agm.bdsec.mn/AGM вэб суурьтай аппликэйшныг ашиглан цахим хэлбэрээр хуралдана.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2025 оны 04 сарын 04-ны өдөр
Хурлаар хэлэлцэх асуудлууд:
1. 2024 оны санхүү, үйл ажиллагааны үр дүнг танилцуулах
2. Компанийн 2024 оны санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг танилцуулах, батлах
3. Ногдол ашгийн талаарх танилцуулга хүргэх
4. Компанийн 2025 оны санхүү, үйл ажиллагааны төлөвлөгөө танилцуулах
Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбоотой баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:
Хувьцаа эзэмшигч та 2025 оны 04 сарын 22 -ны өдрөөс өмнө ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл https://bodi-insurance.com/ цахим хуудсаар хурлын материалтай танилцаж боломжтой. Үүнд:
• Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани.
• ‘БиДиСЕК ҮЦХ’ ХК-ийн төв байр, Хаяг: Залуучуудын өргөн чөлөө 27/1, 8-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
• ‘БОДЬ ДААТГАЛ’ ХК-ийн байранд ирж хурал зохион байгуулах комиссын гишүүн Г.Билгүүнд мэдэгдэн хурлын баримт бичигтэй танилцах боломжтой.
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
Холбоо барих: Утас: 7000-4800
И-мэйл: info@bodi-insurance.com