Чингэлтэй дэх ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчийг усанд сэлүүлж сургахаар болсныг дүүргийнх нь Засаг дарга Н.Мандуул мэдээлэв. Үүний хүрээнд өнгөрсөн сард 200 сурагчийг усанд сэлүүлж сургасан байна. Дүүргийн Биеийн тамир, спортын хорооны усан бассейнд сургалт явуулсан гэнэ. Харин энэ долоо хоногоос дараагийн ээлжийн 200 сурагчийг сургалтад хамруулах юм байна. Ингэхдээ анги бүрээс хоёр сурагчийг сургалтад хамруулж буй гэнэ. Түүнчлэн энэ хичээлийн жилд нийт 800 хүүхдийг сэлж сургахаар зорьж буй аж. Ирэх хичээлийн жилд эл сургалтаа үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
А.Тэлмэн