Боловсролын зээлийн сангийн зээл, тэтгэлгээр гадаад, дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ хугацаандаа төлөөгүй хүмүүсийн мэдээллийг энэ сард багтаан Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэхээр ажиллаж байгааг дээрх сангаас мэдээллээ. Тодруулбал, гадаадын их, дээд сургуульд суралцсан 1121 хүн 200 тэрбум, дотоодод боловсрол эзэмшсэн 13 мянга орчим иргэн 14 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй, дипломоо аваагүй байгаа аж. Эдгээр суралцагч энэ сардаа багтаан зээлээ төлснөөр дипломоо авч, барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх боломжтой. Харин төлөөгүй тохиолдолд Төвбанкны “хар жагсаалт”-д оруулах нь.
Н.Мишээл