АНУ-ын шүүх ханхүү Харригийн цагаачлалын баримт бичгийн засварлагдсан хувилбарыг мягмар гариг гэхэд илтгэхийг Дотоодын аюулгүй байдлын яаманд үүрэг болгожээ. Энэ тухай Sky News мэдээлэв.
Хэвлэлд бичснээр, Их Британийн хааны гэр бүлийн гишүүн хар тамхи хэрэглэсэн тухайгаа нуусан байж магадгүй хэмээн үзсэн “Heritage” сангийн нэхэмжлэлийн дагуу шүүх дээрх шийдвэрийг гаргасан бололтой.
Харри "Spare” гэдэг өөрийн намтар номондоо кокаин, марихуан, хий юм хардаг эм хэрэглэж үзсэн хэмээн бичсэн байдаг. Харин ханхүү энэ тухайгаа “Heritage” сангийн сэжиглэж буйгаар АНУ-ын виз хүссэн мэдүүлэгтээ дурдаагүй бол энэ нь түүнийг тус улсаа албадаг гаргах үндэслэл болох магадлалтай юм.
Daily Mail сонины хоёрдугаар сарын 16-ны дугаарт мэдээлж буйгаар бол ханхүү Харри хууль бус мансууруулах бодис хэрэглэсэн тухайгаа визны мэдүүлэгт худал бичсэн нь нотлогдвол АНУ-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж ч магадгүй юм.
АНУ-ын визний мэдүүлэгт энэ талаар худал хэлсэн хүн таван жил хүртэл шоронд хоригдох, торгох эсвэл албадан гаргах шийтгэл хүлээдэг аж.