Боловсролын салбарт хувь нэмрээ оруулах хүсэлтэй салбар бүрийн залуусыг хамруулдаг “Илгээлтийн багш” хөтөлбөрийн бүртгэл өчигдөр эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд багшаар суралцсан болон бусад салбарын мэргэжилтнүүд орон нутгийн сургуулиудад хоёр жилийн хугацаанд ажиллах юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд багшлах арга зүй, хувь хүний хөгжлийн сургалтад тогтмол хамруулах аж. Бүхий л насны иргэд хамрагдах боломжтой бөгөөд их, дээд сургуулийн голч оноо нь гурваас дээш байх ёстой гэнэ. Сонгон шалгаруулалтын дүнд жил бүр 10 гаруй хүнийг “Илгээлтийн багш”-аар томилдог. Уг үйл ажиллагааг “Teach for Mongolia” ТББ-аас хэрэгжүүлдэг аж. Оролцогчдыг тус байгууллагын цахим хуудсаар дамжуулан ирэх сарын 30 хүртэл бүртгэнэ.
А.Дөлгөөн