Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хөдөө аж ахуйг нэгдсэн бодлогоор дэмжих зорилтын хүрээнд малчид болон тариалан эрхлэгчдийг урамшуулснаа мэдээллээ. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сард боловсруулах үйлдвэр, цехэд эрүүл ахуйн стандартад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн 2018 малчин, фермер, Хөдөө аж ахуйг дэмжих сан болон дотоодын гурилын үйлдвэрүүдийг улаанбуудайн нөөцөөр хангасан 123 тариаланч, хүнсний ногоо тариалж, зах зээлд борлуулсан 782 хүнд 16.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. Боловсруулах үйлдвэр, цехэд 3.72 сая литр сүү нийлүүлсэн малчдад 3.7, гурилын үйлдвэрүүдийг улаанбуудайгаар хангасан тариаланчдад 4.2, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын нөөцөөс хангахад хувь нэмэр оруулсан тариалан эрхлэгчдэд 8.2 тэрбум төгрөгийн урамшуулал өгчээ.
Н.Ган