Азийн сан болон “Лоринэт” сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Үлгэрийн цаг”, “Хамтдаа уншицгаая” хөтөлбөрийн ес дэх удаагийн уншлагыг өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа.
Энэ удаад З.Ганбагана “Ойн 14 хулгана нүүдэл суудал”, “Хавар” зэрэг номыг чангаар уншиж, бусад хүүхэд эл үлгэрээс санаа аван зураг зурж, бүтээл урлан, нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлжээ. Түүнчлэн энэ удаагийн уншлагад Монголын дауны холбооны сурагчид болон багш, эцэг, эхчүүд оролцсон аж.
Ташрамд дурдахад, ном нь логик сэтгэлгээг хөгжүүлж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдгээрээ онцлогтой. Иймд нас насны түвшинд тохирсон номыг тогтмол унших нь хүүхдийн хэл ярианы хөгжил, сэтгэн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэнэ.
У.Сүрэн