Энэ оны эхний хоёр уралдаанд оролцсон тамирчдаас 23 нь оноо авч, 16 нь жагсаалтыг тэргүүлж байна. “Автохим мастер кросс” уралдааны дараа оноог тэргүүлж байсан 35 дугаартай Х.Улам-Өрнөх хоёр байр ухарсан. Харин тавд бичигдсэн, 68 дугаартай Ш.Гомбодорж “Төмөрт хүлэг мастер кросс”-т оролцож 35 оноо авснаар байр урагшлан жагсаалтыг тэргүүлж эхэллээ. 50 дугаартай Э.Батнайрамдал, 91 дугаартай Д.Отгонбаяр нар эхний 10-т жагсаж, залуу тамирчдаас найм дугаартай Г.Сүхболд аваргуудтай эн зэрэгцэн жагсаалтын V байрт бичигдлээ. Сонирхуулахад, Дархан-Уул аймагт жил бүр болдог “Чингис мастер кросс” 23 дахь удаагийн уралдаан УАЗ ангиллын гараагаар энэ сарын 15-нд эхэлнэ. Дээрх уралдааныг энэ удаа УАЗ болон “Седан” (Subaru) ангилалд зохион байгуулахаар болжээ.