Манай улс энэ оны эхний хоёр сард 116 улстай гадаад худалдаа хийснээр нийт бараа эргэлт 3.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ хугацаанд хоёр тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолж, 1.7 тэрбум ам.доллартой тэнцэхүйцийг импортолжээ. Ингэснээр гадаад худалдааны тэнцэл 294 сая ам.долларын ашигтай гарав. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нийт бараа эргэлтийн хэмжээ 1.6 хувиар буюу 61.7, экспорт 8.1 хувиар буюу 177.5, тэнцэл нь 49.9 хувиар буюу 293.2 сая ам.доллароор тус тус буурчээ. Өөрөөр хэлбэл, гадаад худалдааны ашиг өнгөрсөн жилийнхээс бараг 50 хувиар буурсан гэсэн үг. Экспортын 95.9 хувь нь эрдэс, үнэт чулуу, металл болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн бол импортын 73.9 хувийг эрдэс, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, бэлэн хүнс эзэлж байна.
Н.Ган