Монголын спорт бүжгийн холбооныхон БНХАУ-ын Бүжгийн спортын холбоотой хамтран ажиллаж байна. Уг хамтын ажиллагааны хүрээнд олон улсын дасгалжуулагчдыг эх орондоо урьж, туршлагаас нь судалж буй гэнэ. Энэ удаагийн зочноор Дэлхийн бүжгийн спортын холбооны А зэрэглэлтэй шүүгч, мэргэжлийн хэлтсийн шүүгч, стандарт бүжгийн шилдэг мэргэжилтэн Марко Люг урьсан байна. Түүний удирдлагад ажилладаг Ян Хаонин, Ян Лю нар өмнөд хөршийн үндэсний олимпын хорооны стандарт бүжгийн багийн гишүүн юм. Тэд өнгөрсөн жил бүжгийн спортын “Их дуулга” тэмцээний финалд шалгарч байв. Марко Лю манай улсад өнгөрсөн жилийн наймдугаар сард ирж, Монголын бүжгийн спортын холбооны гишүүдтэй хамтран ажиллажээ.