Америкийн алдартай оддын нэг, дуучин Тэйлор Свифт Австрали улсын Мельбурн хотод гурван өдөр тоглолтоо хийсэн. Энэхүү гурван өдрийн тоглолтод нийт 288 мянган үзэгчид цугларч, рекорд тогтоожээ. Түүний “The Eras” аялан тоглолт орлогоороо дэлхийн дээд амжилт тогтоож, 2023 онд Гиннесийн номд бичигдсэн аж.
“Guinness World Records” мэдээлснээр, аялан тоглолтын орлого нь нэг тэрбум ам.долларыг давсан. Өмнөх дээд амжилтыг нийт сүүлчийн аялан тоглолтоороо 939 сая ам.долларын орлого олсон Элтон Жон эзэмшиж байв. Тейлор Свифтийн “The Eras” аялан тоглолт 2023 оны гуравдугаар сард эхэлж, 2024 оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ. Одоогоор түүний аялан тоглолтын орлого дуучин Бейонсегийн “Renaissance World Tour” хоёр удаагийн аялан тоглолтын орлогоос хоёр дахин даваад байна.
14 насандаа дуу хөгжмийн карераа каунтри хөгжмөөр эхлүүлж, хамгийн залуудаа дэлхийн алдарт Sony/ATV Music дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулсан дуучин бол Тейлор Свифт. 2006 онд өөрийн нэрээрээ гаргасан анхны цомог нь дуу хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийсэн цомог болжээ. 2008 гаргасан студийн хоёр дахь "Fearless" цомгийн дуунуудаараа тэрбээр дөрвөн ч гремми шагналыг хүртэж хамгийн залуудаа "Оны шилдэг цомог" шагналын эзэн болж байлаа.
2017 онд гаргасан түүний зургаа дахь студийн цомог болох "Reputation" цомог нь нэг долоо хоногийн дотор нэг саяаас дээш хувь борлуулагдсан нь дөрвөн цомог нь дараалан нэг долоо хоногийн дотор нэг саяас дээш хувь борлуулж чадсан хамгийн анхны уран бүтээлч болсон. Тэрбээр дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр гурван удаа (2010, 2015, 2019) нэрлэгдэж байсан удаатай.
Түүний хамгийн сүүлийн "Taylor Swift's Reputation Stadium Tour" аялан тоглолт нь 2018 оны тавдугаар сараас мөн оны 11 дүгээр сар хүртэл 53 удаа тоглогдож, 345 700 000 долларын орлого олж байжээ. Уг тоглолтыг дэлхий даяар 2.8 сая хүн үзсэн гэсэн тооцоо гарчээ.