“Netflix” платформын “Outer Banks” цувралын хоёрдугаар хэсгийн тавдугаар ангид монгол уран бүтээлч Magnolian буюу Б.Дөлгөөний “The Bride & The Bachelor” хэмээх дууг албан ёсны эрхтэйгээр 30 секунд эгшиглүүлжээ. Монгол уран бүтээлчийн дууг бүтээлдээ оруулахын тулд “Netflix” компаниас Б.Дөлгөөнд 3000 ам.доллар төлсөн аж. “Outer Banks” нь 2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд нээсэн, Америкийн өсвөр насныхны адал явдлын талаар өгүүлдэг, нууцлаг, драм төрлийн бүтээл юм. Б.Дөлгөөний дуу эгшиглэж буй хоёрдугаар хэсгийн тавдугаар анги нь 2021 оны зургаадугаар сарын 30-нд үзэгчдийн хүртээл болжээ. “Outer Banks”-ын дөрөвдүгээр хэсгийг өдгөө бүтээж байгаа гэнэ. “The Bride & The Bachelor” нь дуучин Ч.Цэлмүүнтэй хамтарсан дуу бөгөөд 2017 онд бүтээжээ.