Г.Пүрэвдорж, Ч.Ганболд, Б.Долгион, Н.Ганхуяг гээд поп дуу, хөгжим сонирхогчдын анхааралд үеийн үед байсаар ирсэн “Инээмсэглэл” хамтлагийнхан ирэх арваннэгдүгээр сарын 25, 26-нд “Улаанбаатар палас”-т тоглолтоо хийхээр болжээ. Тэд уг тоглолтоо “зодог тайлах” хэмээн тодотгосон. Тус хамтлагийнхан өнгөрсөн зун “Playtime”-д тоглох урилгатай байжээ. Гэсэн ч үерийн уршгаар уг наадмын сүүлийн өдрийн тоглолтыг цуцалсан учраас фэнүүдтэйгээ уулзаж чадаагүй юм билээ. Хамтлагийнхан тэр үеэс байнга бэлтгэлээ хийсээр, дуунуудаа сэргээн бичүүлсэн аж. Мөн пянзаа гаргахаар болжээ. Дуучин Ч.Ганболд “Одоогийн залуус бидний дуулахыг сонсох сон гэж хүсдэгийг “Playtime”-ын зохион байгуулагчид хэлсэн. Тэгэхээр нь баярлаад байх юм” хэмээлээ.